Г.Армаа "Монгол шашин"
Өнөөгийн бид түүхээ мэдэхгүйгээс болж аливаа шашинд их л буруугаар хандаад байна уу даа. Одоогоор дэлхий ертөнцөд шүтэж, сөгдөн мөргөж байгаа томоохон шашны ямарч урсгал, тэдгээрийн гарал үүсэл нь “Замбуутивийн хүн” буюу өвөг Монголчуудын нарийн ертөнц лугаа харьцаж байсан “зан үйл” –ээс улбаатай болох нь судалгааны явцаас анзаарагддаг. Энэ тухай “Хүний үүсэл” ном хийгээд, ”Монгол –дэлхийн соёл иргэншил” нийтлэлд хангалттай үгүүлсэн тул эс нуршин өнөөгийн Монгол орны дотоодод өөриймсөг маягаар оршин, зөвхөн өөрийгөө “үндэсний” хэмээж бусдыг жаахан гадуурхангуй ханддаг, илээр хэмхэлдэх нь юу юм, далдуур бие биенээ муулж л суудаг бөөгийн, шарын, улааны шашны урсгалын талаар үгүүлье. Харин харийн гээд байгаа, манай оронд гаднаас шургалсан шашны урсгалууд чимээгүй мэт байгаа ч “ходоодны мухарт” нь “үндэсний” болчих юмсан гэх далд мөрөөдөл гижигдэж буйг тааж цөхөх юм алга. Дөрвөн түмэн жилийн өмнө дэлхий дахины байдал өнөөгийнхтэй жишишгүй өөр байдалтай байсан ба тэр тухай ам ангаймагц...